Саймон Дэйвис гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Саймон Дэйвис гэрээгээ сунгалаа

Дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа Английн хөлбөмбөгийн прьемэр лигийн Фулхэм багийн хагас хамгаалагч Саймон Дэйвис мягмар гаригт багтаагаа шинэ гэрээ байгуулсан тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ удаа 2013 оныг дуустал буюу гурван жилийн гэрээ байгуулсан байна. Уэльсын шигшээ багт хүчин зүтгэж байсан Саймон Дэйвис шигшээ багаасаа зодог тайлан зөвхөн клубын хэмжээнд тоглох болсноо зарлаад байсан билээ. Өдгөө 30 настай хагас хамгаалагч өнгөрсөн жилийн Европын лигийн тэмцээний шигшээд Фулхэм багийг шалгаруулахад онцгой хувь нэмэр оруулсан юм. 2007-2008 оны улиралд клубынхээ шилдгээр нэрлэгдэж байсан  тэрээр дөрвөн жил хагасыг Тоттэнхэм Хотсбур багт өнгөрүүлж, 2005 онд Эвэртон клубт очсон бол 2007 онд Фулхэмд хөл тавьсан билээ. Харин одоо Уэльсийн хагас хамгаалагч энэ клубтээ өөрийн карьераа дуусгахаар шийджээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж