Хамгийн баян репперээр Jay-Z тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Хамгийн баян репперээр Jay-Z тодорлоо

Forbes сэтгүүлээс сүүлийн
нэг жилийн хугацаанд хамгийн их ашиг орлого олсон хип хоп одыг шалгаруулжээ. Энэхүү
жагсаалтыг алдарт реппер
Jay-Z 36 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн байна. Харин аман хүзүүнд Diddy 30 сая, удаах байрт Akon 21 сая ам.долларын орлого олсон үзүүлэлтээр
оржээ.

Жагсаалтын дөрөвдүгээр хар тамхи, мансууруулах бодис
худалдсан, хэрэглэсэн хэргээр дахин шоронд суугаад буй Lil Wayne 20 сая
ам.долларын орлогтойгоор жагслаа.

Харин сүүлийн үед "Recovery" цомгоороо цахиур хагалаад буй Eminem энэхүү жагсаалтын 14-т найман сая
ам.долларын орлого олсон үзүүлэлтээр орсон байна. Тэрбээр цомгийн нээлтээ
хийсэн эхний долоо хоногтоо л 741,000 хувь цомог борлуулж, шуугиан тарьсан
билээ.

Н.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж