Мэсүт Өзил Испанийн эзэн хааны албат боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Мэсүт Өзил Испанийн эзэн хааны албат боллоо

ӨАБНУ-д өндөрлөсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Германы шигшээ шалгарахад үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан плеймэйкер Реал Мадрид багт очсон тухай Эзэн хааны багийнхан мэдэгдлээ. Тэд Бундеслигийн Вердер Бремен багт 15 сая евро төлжээ. Уг нь энэ наймааг энэ жилдээ хийхгүй гэж байсан ч Вердерт яаралтай мөнгө хэрэг болсон бололтой. Өнөөдөр Мэсүт Өзил Реал Мадридын эмчийн үзлэгт орсны дараачаар албан ёсоор гэрээ хэлэцээрээ хийх бололтой. Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Германы Вердер, Италийн Сампдориа клубтэй өрсөлдөх бөгөөд энэ тоглолтод Мэсүт Өзилийн нэр байхгүй байгаа нь үүнийг баталж байгаа юм. Дээр нь лхагва гаригт Реал Мадрид Аваргуудын лигийн бүрэлдэхүүнээ ЕХБХ-нд өгөх ёстой байсан учраас наймааг түргэвчилэхэд хүргэсэн ажээ. Турк гаралтай Германы шигшээ багийн тоглогч ийнхүү энэ улирал онцгой нэгэн Жозе Моуриньогийн удирдлага дор тоглохоор боллоо. Реал Мадрид энэ зун зургаа дахь шинэ тоглогчоо элсүүлж байгаа бөгөөд Анхел Ди Мариа, Сами Хэйдира, Педро Леон, Сэрхио Каналес мөн Рикардо Карвальо гэсэн тоглогчидыг эгнээндээ нэгтгээд байсан юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж