Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Blizzard заргаа авлаа

Blizzard Entertainment  өөрийн компанийн алдартай бүтээл болох World of Warcraft тоглоомтой холбоотой дуулиант хэргээс заргаа авч чадлаа.   
2009 оноос эхэлсэн энэ зарга нь Blizzard Entertainment болон түүний үйлдвэрлэсэн тоглоомыг  онлайнаар борлуулагч сайтуудтай холбоотой асуудал юм. Сар тутам онлайн тоглоомын худалдаа болон World of Warcraft-ын онлайнаар тоглуулах үйлчилгээнээс 100 сая ам.долларын ашиг хүртдэг Blizzard-ын эрх ашгийн гэрээг зарим нэгэн томоохон интернэтийн сайтууд тэр дундаа Scapegaming хэмээх видео тоглоомын худалдаа, үйлчилгээ эрхэлдэг томоохон сайт зөрчиж байна гэсэн гомдлыг шүүхэд өгснөөс эилийн дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 11-нд тэд хариугаа авлаа.
Калифорни мужийн шүүхийн шүүгч Маргарет М.Морроу-гийн даргалсан шүүх бүрэлдэхүүн Scapegaming сайт болон түүний эзэмшигч Alyson Reeves-ийг Blizzard-ын World of Warcraft  тоглоомын онлайн худалдаа, үйлчилгээнээс олсон орлогоо гэрээний дагуу хамтран эзэмшээгүй зөрчил үүсгэсэн гээд холбогдох төлбөрийг төлүүлэхээр болжээ.
Scapegaming сайт нь World of Warcraft-ын аварга том серверийг эзэмшдэг байсан ба шүүхийн шийдвэр гарсны дараахан цацагдаж байгаа мэдээллүүдээс харвал бараг энэ сайт дампуурч дуусах нь ямар ч эргэлзээгүй болжээ гэсэн байна. Учир нь сайтын эзэн Alyson Reeves нь Blizzard Entertainment-д их хэмжээний мөнгө буюу нийтдээ 88.5 сая доллар төлөхөөр болсон аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж