Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 18

Наймдугаар сарын 18-ны баяр
Панэвиритмийн бүжгийн баяр
Панэвритмия (Panevritmia) гэх бүжиг нь өөртөө хөдөлгөөн, хөгжим, дууг нэгтгэсэн шүтлэгийн үйлдэл юм. Бүжигчид нь тойрог болон хөдлөх ба тэр нь таван амьд хошуутай бөгөөд бүжигчид хөгжмийн дагуу бүжиглэхээс гадна дуулж байдаг.  «Панэвритмия» гэх үг нь «бүх нийтийн, сансрын хөдөлгөөн » гэсэн үг юм. Энэ сансрын бүжгийг Рилийн долоон нуурын дэргэдэх Риле уулан дээр энэ өдөр үзэж болно. Болгарын өнцөг булан бүрээс хүмүүс ирэхээс гадна АНУ ба Канадаас ХХ зууны  эхэнд хүний төгс хөгжлийн бие, сэтгэлийн сургаалыг үндэслэгч гэгдэх Беинса Дуногийн (Петр Дынов) шүтэн бишрэгчид баярт их ирдэг. Зөвхөн хийл хөгжмийн аяар хийгдэх 28 панэвритмийн дасгал нь хүний сэтгэлд сайнаар нөлөөлдөг ба Болгарын энэ баяр хэд хоног үргэлжилдэг.

Үйл явдал

Генрих Наваррский, Маргарита Валуа хоёрын хурим болов
1572 ОН:  Парис хотноо гугенотуудын удирдагч Генрих Наваррский, хааны дүү охин католик шашинтай Маргарита Валуа хоёрын хуримын ёслол боллоо.
Франсуа Клуэ. Генрих Наваррский ба Маргарита Валуа. Харандаа ба шороон будгийн зураг, 1572. Парис, Францын үндэсний номын сан
Энэ бол их сонин хурим байлаа. Маргарита ганцаараа Парисийн Дарь эхийн сүмд ёслолоо хийж протестант шашинтай Генрих гадаа нь хүлээж байв. Ёслолын үеэр Генрихийг нөхрөө болгон авч байна уу гэсэн асуултад тэрээр дуугүй байгаад байв. Хаан ах нь араас нь түлхэхэд тэр эмэгтэй толгойгоо санамсаргүй хөдөлгөснийг зөвшөөрсөн гэсэн тэмдэг хэмээн хүлээн авсан байна.
Хуримын ёслолд бүх нэр цуутай гугенотууд ирсэн ба түүнийг ашиглан католикууд олон гугенотуудыг Варфоломеевын шөнө (наймдугаар сарын 24 – 25) хөнөөжээ. Маргарита Валуа нөхөртөө хайргүй байсан ч алуурчид тэдний унтлагын өрөөнд нэвтрэх үеэр нөхрөө аварсан гэдэг.

Чингис хаан нас барав
Өнөөгийн Ганьсу мужийн нутаг дэвсгэрт байсан тангадын Си Ся улсыг бүрэн устгах сүүлчийн аян дайны үеэр Чингис хаан нас баржээ. Үүнээс хагас зуун жилийн жилийн дараа ертөнцийг байлдан дагуулагчийн ач хүү Хубилай Хятадад Монголын Юанийн улсыг байгуулан бараг бүтэн зууны турш Хятадыг захирч байв. Тэрээр өөрийн нийслэлийг Хархориноос Ханбалык хотод авчирсан  ба тэр нь өнөөгийн Бээжин юм.
1782 ОН: Оросын Санкт -Петербург хотноо Сенатын талбайд  I Петр хааны («Зэс морьтой хүн») хөшөөг нээсэн байна. Энэ сүрлэг баримлыг бүтээгч нь Францын уран барималч Этьен-Морис Фальконе юм. Хатан хаан  II Екатерины тушаалаар Фальконег Орост ван Голыцин урин авчирсан байлаа. Парисийн Уран зургийн академийн гишүүд гүн ухаантан Дидро, Вольтер хоёр тэр мастерт хандахыг ванд зөвлөсөн байлаа. Петр хааны санаачилсан Адмиралтейство ба Оросын хууль тогтоох байгууллага Сенатын байрны ойролцоо түүнийг хөшөөг байрлуулахаар сонгосон байна. II Екатерина хөшөөг талбайн төвд байрлуулахыг шаардаж байсан ч Фальконе түүнийг Нева мөрөнд ойр байрлуулжээ. Хатан хааны тушаалаар энэ өдөр хөшөөг нээж, цэргийн жагсаал болсон байлаа. Мөн түүний хүсэлтээр «Екатерина II Петру I» (“II Екатеринаас I Петрт”) гэсэн үгийг сууринд нь сийлүүлсэн байжээ. Петербургийн үерийн үеэр амь орсон хөшөөний тухай Александр Пушкины бичсэн “Зэс морьтой хүн” найраглалаас үүдэн энэ хөшөөг 1833 оноос “Зэс морьтой хүн” гэх болжээ.

Лолита гэх цуутай роман хэвлэгдэв
1958 ОН: Орос гаралтай Америк зохиолч Владимир Набоков “Лолита” гэх цуутай романаа Америкт анх хэвлүүлжээ.
Дэлгэцнээ 1997 онд гарсан Эдриан Лайны ижил нэртэй киноны Лолитагийн дүрийг залуу жүжигчин Доминик Суэйн бүтээжээ
Уг роман зохиолчид асар их нэр хүнд авчирснаас гадна стиль ба сэдвээрээ дуулиан тарьсан юм. Гумберт гэх гол баатрын өмнөөс  яригдаж романы баатар нимфетка гэсэн балчир охидод дуртай байсан ба тэднийг алсаас харж байх нь түүний амьдралын цорын ганц баяр хөөр байлаа.
Зөгнөлөө ойртуулахын тулд тэрээр бие үнэлэгч нартай уулзалдаж эцэст нь жаахан охинтай адил эмэгтэйтэй гэрлэдэг. Эхнэрээсээ салсны дараа тэрээр Америкт ирээд буусан айлынхаа охинд хайртай болоод тэнд үлдэхээр бүхнийг хийдэг…
Романыг англи хэлээр бичсэн ба анх түүнийг 1955 онд Парист хэвлүүлсэн юм. Түүний зохиол дуулианаас гадна зохиогчид асар их хөрөнгө авчирчээ.  Лолитаг хоёр удаа кино болгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж