
Бүх цаг үеийн алдартай action тоглоом “Medal of Honor”-ыг мэдэхгүй хүүхэд, залуус ховор биз ээ. “Electronic Arts”-ын томоохон бүтээл болох энэхүү тоглоомын 10 жилийн ойд зориулан жинхэнэ сенсаци дэгдээх супер war-action тоглоомыг бидэнд бэлджээ. Тоглоомын үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны үеэс алслан холдож бидний амьдран буй өнөө үед буюу Афганистаны нутаг дэвсгэрт талибчууд болон Аль Кайдатай тэмцэх хамгийн сүүлийн үеийн америкийн дайныг харуулах болно. Наймдугаар сарын 1-нээс тоглоомын албан ёсны трэйлер интернэтээр цацагдаж эхэлсэн ба тоглоомд зориулж алдарт Linkin Park “Catalyst” хэмээх дууг дуулсан байна. Есдүгээр сарын 14-нд нээлтээ хийх тэдний шинэ цомогт багтсан дуу ийнхүү гайхалтай тоглоомын албан ёсны дуу болж хувирчээ.

Харин тоглоом маань өөрөө ердөө хоёрхон сарын дараа буюу аравдугаар сарын 12-ноос Microsoft Windows, PlayStation 3, Xbox 360 дээр бидний гарт ирэх юм байна. Видео тоглоомын шинжээч сайтуудын зүгээс хамгийн өндөр үнэлгээг аваад байгаа нь тоглоомыг үнэхээр гайхалтай шинэчлэгдэж байгааг илтгэнэ. Үнэхээр дуу дүрсний эффектүүд, яг л бодит мэт animation-ыг та трэйлерээс нь хараад л бахпах болно. Орчин цагийн дайн тулааны дүрслэлийг хамгийн бодитоор нь та эндээс л үзэж болно. Хамгийн сүүлийн үеийн америкийн армийн зэвсэглэл энд тусгагджээ. Тоглоомыг бүтээгчдийн бахархан хэлж байгаагаар бол энэ удаагийн “Medal of Honor”-т ямар ч action тоглоомоос мэдрэхээргүй буу зэвсэг хэрэглэл, тулааны горимууд энд байгаа гэнэ.
Хэрвээ та тус тоглоомыг персонал компьютер дээрээ тоглохоор хорхойсч буй бол доорхи үзүүлэлтийг хараад аваарай. Процессор нь Pentium D 3.0GHz, Core 2 Duo 2.0GHz эсхүл Athlon X2 байх бол ram 2GB-ыг заавал шаардах гэнэ.
Харин видео карт тань GeForce 7800 GT эсвэл ATI X1900 байх хэрэгтэй. Тоглоомын үнэ 59.99 доллар.
“Medal of Honor” – шинэ дайсан, шинэ дайн, шинэ дайчин.
“Electronic Arts”-аас тоглоомчдод зориулан бас нэгэн бэлэг барьж байгаа нь “Medal of Honor”-ын 10 жилийн ойд зориулсан “Medal of Honor™: 10th Anniversary Bundle” коллекшн юм. Нилээн дээхнэ үеийн одооныхтой харьцуулахад болхи дүрслэлтэй “Medal of Honor Spearhead”-ээс “Medal of Honor Airborne” хүртэлх долоон тоглоомыг багтаасан тус коллекшний зах зээлд борлуулагдах үнэ нь 19.95 доллар.
Гайхамшигтай түүх бүхий action тоглоомыг цоо шинийг нь бас бүх хуучин ангиудыг нь ч нэг дор тоглох ховорхон боломж удахгүй ирэх нь.
Н.Наран