
Тоглоомын зохиол нь нилээд өвөрмөц, адал явдлаар дүүрэн цэвэр action тоглоом. “Kane and Lynch”-ийг нэг тоглосон хүн эргэлт буцалтгүйгээр амтанд нь ордог ч гэдэг.
Борлуулалт сайтай гайхалтай тоглоом байсан учир бүтээлчид нь хоёрдугаар анги болох Kane & Lynch 2: Dog Days-ыг Xbox 360, PC, Playstation 3 дээр тоглож болохоор үйлдвэрлээд энэ сарын 17-нд АНУ, Канадад, 19-нөөс Австралид, 20-нд Европод худалдаанд гаргахаар зарлаад байна.
2009 оноос эхлэн энэхүү хоердугаар анги нь хийгдэж байгаа талаар гайгүй сайн рекламдсан учир тоглоомчдын дунд хүлээлт үүсгээд байгаа нь дамжиггүй. 59.99 долларын үнэтэй тус тоглоомын талаар бас нэгэн мэдээг дуулгая. Сайн тоглоом кино болж хувирдагын жишээ энэ тоглоомыг ч тойрч өнгөрсөнгүй.
Найруулагч Simon Crane-ийн найруулснаар Холливуудын супер од, action киноны мастер Брюс Уиллис болон Жэмми Фокс нар гол дүрд нь тоглож “Kane and Lynch” хэмээх киног бүтээж эхэлжээ. Зураг авалтандаа аль хэдийнэ ороод байгаа ба 2011 онд АНУ-д сүр дуулиантайгаар нээлтээ хийх аж.
Lionsgate продакшн тус кинон дээр ажиллаж байгаа ба хөлсний цэрэг Каne-ийн дүрд Брюс Уиллис, сэтгэцийн өвчтэй Lynch-ийн дүрд Жэмми Фокс тус тус тоглох гэнэ.
Н.Наран