Frank Ryan автын ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Frank Ryan автын ослоор нас баржээ

Холливуудын нэртэй одуудад гоо сайхны мэс засал хийсэн нэрт мэс засалч Frank Ryan автын осолд орж, 50 насандаа нас барлаа.
Даваа гаригын өглөө уг осол болсон ба тэрбээр 1995 Jeep Wrangler маркын машинтай явсан байна.
Калифорнийн замын цагдаагийн мэдээлснээр замын ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хурд хэтрүүлснээс болсон байж болзошгүй хэмээн урьдчилан дүгнээд байгаа аж.
Дотны найзууд болон үйлчлүүлэгчид нь мэс засалчийн үхэлд гүн эмгэнэл илэрхийлсээр байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж