Баасан гариг Мубаракийн сүүлчийн өдөр болсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Баасан гариг Мубаракийн сүүлчийн өдөр болсонгүй

Хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулах египетчүүдийн жашсаал үргэлжилсээр байна. Баасан гаригийг эсэргүүцэгчид “Мубаракийн үдэлтийн өдөр” болгон тус улсын төв талбай болох Тахрирт өргөн арга хэмжээ зохион байгуулсан ч Хосни Мубарак хариу үйлдэл үзүүлсэнгүй. Жагсагчид “Яв” гэсэн уриа лоозон барьсан байлаа.

Египетийн армийн цэргүүд тав талбайг хяналтдаа байлгаж, Муабракийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн тэмцэл үүсгэхээс сэргийлж байна.

Өнгөрсөн лхагва гаригт дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн хооронд ширүүн тэмцэл болж, 11 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн шархдсан хэмээн Египетийн Эрүүлийг хамгаалахын сайд мэдээлсэн.

30 гаруй жил улс орноо удирдсан Хосни Мубарак “эрх мэдэлд ханасан ч ирэх есдүгээр сард товлогдсон Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл огцрохгүй” гэдгээ пүрэв гаригт дахин мэдэгдсэн билээ.

Дэлхийн улс гүрнүүд тэр дундаа АНУ Хосни Мубаракийг суудлаа аль болох хурдан тавь өгөхийг шаардсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж