Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга Ян Яньи нарын хооронд Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын газрын захирлуудын ээлжит зөвлөлдөх уулзалт өчигдөр Бээжин хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтын явцад 2010 оны сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, мөн түүнчлэн улс төр, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг хоёр талын болон олон улс, бүс нутгийн чанартай, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Хоёр орны Гадаад Харилцааны Яамд хоорондын 2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар хоёр тал санал солилцож, зарим асуудлаар харилцан тохиролцоонд хүрэв. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын зөвлөх Цай Вэнь руй болон хоёр талын бусад дипломатууд оролцсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж