БНХАУ-ын мэдээллийн “Синхуа” агентлаг болон Өвөр Монголын “Өдрийн
сонин”-ы сэтгүүлчид манай улсад айлчилж байгаа юм. Тус улсаас Монгол
Улсад айлчилж буй сэтгүүлчдийн багийнхан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн
холбоо, өдөр тутмын Үнэн, Өнөөдөр, Ардын эрх сонин, mongolnews.mn
болон news.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй
уулзлаа.
Энэ үеэр ӨМӨЗО-ны сэтгүүл зүйн салбар, Өвөр Монголын өдрийн сонины
өнөөгийн байдал, хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны
талаар ярилцав. Мөн тус улсаас монголын сонин сэтгүүл, интернэт сүлжээ,
веб сайтуудтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Дашрамд дуулгахад, Өвөр Монголын “Өдрийн сонин”-оос гурван сэтгүүл манай
улсд хоёр сарын дадлага хийхээр ирсэн аж. Түүнчлэн тус сонин нь 10
сонин, дөрвөн веб сайт ажлуулдаг бөгөөд Хятад улсад монгол хэлээр
интернет сайт ажлуулдаг цорын ганц байгууллага гэнэ. www.solonggo.net
нэртэй уг сайт нь Монголчуудад зориулагдсан бөгөөд Хятад улс болон
ӨМӨЗО-той холбоотой бүхий л мэдээ мэдэээлийг үзэх боломжтой юм байна.

П.Наран