Бага насны хүүхэдтэй хүн бүрийн чухал хэрэгцээтэй зүйл
бол хүүхдийн тэрэг. Харин цэвэр мөнгөөр урласан хүүхдийн тэргийг “Silver Cross” компани
үйлдвэрлэн, худалдаанд гаргажээ. Уг тэрэгний металиар хийгдэх эд ангиуд нь бүгд
цэвэр мөнгөөр хийгдсэн ба хүүхдийг ая тухтай байлгах тансаг доторлогоог мөн
хийж өгсөн байна. Уг тэрэгний эх биеийг цэвэр савхиар хийсэн нь эдэлгээ урттайн
дээр тансаг харагдуулна хэмээн үйлдвэрлэгчид тодотгож байна.
Энэхүү гайхалтай тэрэг өнгөний хувьд цагаан, хар, цэнхэр
гэсэн сонголттой ба 2,995 ам.долларын үнээр худалдаалагдаж байна.
Н.Наран