Иракт амиа золиослогч 60 хүнийг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Иракт амиа золиослогч 60 хүнийг дэлбэлжээ

Өнөөдөр Иракийн цэргийн албанд татагдаж байсан олон зуун хүн цэргийн штабын ойролцоо цугларах үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 60 хүн нас барж 125 хүн шархадлаа гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. Энэ нь Иракийн нийслэлд болсон энэ долоо хоногийн хамгийн эмгэнэлт явдал болжээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар өглөөний  7.30-д Ирактйн Батлан хамгаалах яамны хуучин байрлаж байсан байшингийн орчимд болсон байна. Энд долоо хоног бүр 250 цэргийн шинэ албан хаагчийг албанд тэнцүүлэн татаж байгаа ажээ. Энэ нь АНУ-ын цэргийн хүч тус улсаас гарах болсонтой холбоотой явагдаж байгаа арга хэмжээ юм байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол хоёр ч удаа бөмбөг дэлбэрсэн бөгөөд үүнээс болж тэнд байсан нэг машин дэлбэрсэн нь амь эрсэдсэн хүний тоог ихэсгэхэд хүргэсэн гэж байгаа аж. Гэвч цэргийн албаныхан үүнийг үгүйсгэж байгаа гэнэ. Энэ үйл явдлын үеэр тэнд байсан 21 настай Ибрагим Али хэлэхлдээ “ Биднийг тэнд сууж байтал хэн нэг нь тэнд зогсоолд тавьсан машин руу буудаж эхэлсэн” гэж ярьсан байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж