
Еврозоны инфляц сүүлийн 20 сар байгаагүй дээд төвшинд хүрсэн байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Гэхдээ энэхүү сүртэй гарчигны цаана байгаа тоо нь манай улстай харьцуулахааргүй доогуур буюу ердөө 1.7 хувь байна. Еврозоны жилийн инфляцын төвшин зургаадугаар сард 1.4 хувь байсан бол долоодугаар сард 1.7 хувь болж нэмэгдсэн нь 2008 оны 11 сарынхаас хойших хамгийн өндөр төвшин юм гэж Европын статистикийн Евростат мэдээлж байна.
Европын Холбооны 27 орны дундаж инфляц зургаадугаар сард 1.9 хувь байсан бол долоодугаар сард 2.1 хувь болсон байна. Европын Финлянд, Грек, Испани, Португаль, Румынь гэсэн улсууд НӨТ-ийн татвараа нэмсэн нь бараа, үйлчилгээнийх нь үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
Т.Бадрах