“Шөнө дундын бүжиг” шинэ клиптэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

“Шөнө дундын бүжиг” шинэ клиптэй болжээ

"Хувьсал" продакшн 10 жилийн ойдоо зориулан "Шөнө дундын бүжиг" жүжгээ дахин амилуулах гэж байна. Тус жүжгийн дууг анх гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа болон "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран дуулж, олонд хүргэж байсан билээ. Тэгвэл энэ дуунд дахин шинэ клип хийжээ. Эл дууг дуучин Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаа нар өөрсдийн стильд оруулан шинэчлэн дуулж дүрсжүүлсэн байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын ая “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууны шинэхэн клипийг  “ACE” энтертайнментад бүтээжээ. Ингээд шинэ клипээ хүлээн авч үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж