Их Британийн нисэх буудлууд хаагдана

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Их Британийн нисэх буудлууд хаагдана


Фото: ISRA.com/AP

Их Британийн зургаан гол нисэх буудлууд хаагдаж магадгүй болов. “Британийн нисэх”-ийн ажилтнууд цалин хөлсөө нэмэхийг шаардан ажил хаях гэж байна. Үйлдвэрчний эвлэл энэ лхагва гаригт ажил хаялтаа эхлүүлэхээр шийджээ.

Хамгийн нэртэй, хамгийн том Хитроугийн буудлыг дагаад Саутгемптон, Станстед, мөн Эдинбург, Глазго ба Шотландын Абердины гэх мэтийн том буудлуудын ажил хаагдах бололтой. Үйлдвэрчний эвлэл ажил хаялтын өмнөх хурлаа даваа гаригт хийжээ.

Нисэх компанийн удирдлагад ажил хаялт доод зах нь долоо хоног үргэлжилнэ гэж Үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн ба “Британийн нисэх” компанийн албан ёсны сайтад ажил хаялтаас үүсэх тав тухгүй байдлын төлөө албан ёсны уучлалтын сануулгыг нийтэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж