Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Paulo Duarte
Европын зарим орнууд Оросыг дайрсан гайг бас туулж байна. Португалид 600 гаруй гал сөнөөгчид тус орноос эрчимтэй тархаж байгаа гал түймэртэй тэмцэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын олон газар нийт 26 түймэр шатаж байгаа ажээ. Агаарын халуун болон салхи галыг хурдан тарааж байна.
Төвийн байгалийн дархан газар Сьерра де Эстрела ба Синитра болон Испанийн хилийн ойролцоох нутгууд галд бүхнээс илүүтэйгээр хэлмэгдэв. Зөвхөн нэг хүрээлэнгийн галтай нь 76 галын машин, хоёр нисдэг тэрэгтэй баг тэмцэж байна. Нутгийн хойд хэсгийн түймэртэй 180 гал сөнөөгчид ба галын зургаан нисдэг тэрэг тэмцэж байгаа гэнэ.
Португалийн ой ба хот сууринг галаас хамгаалахад нийтээ 10 мянга гаруй хүн ажилладаг ба зун бүр түймэр гарч хэвшжээ. Харин энэ жилийн халуун зун галтай тэмцэх ажлыг ихээхэн хүндрүүлж байгаа гэнэ.