“Нэгэн зүгт”-ийн шинэ клип төржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

“Нэгэн зүгт”-ийн шинэ клип төржээ

Гэгээн хайрын баяраар үзэгч, фенүүдээ баярлуулан “Би чамд хайртай” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа “Нэгэн зүгт” хамтлагийнхан 90 залуусын дунд хит болж байсан.

“Час гэгчийн улаан сарнайг
Чиний гарт өргөн зогсохдоо
Миний хайр чиний хайртай нийлж
Мөнхөд гэрэлтэх од шиг гялалзана”
хэмээн эгшиглэдэг “Улаан сарнай” дууг шинээр амьдруулан дүрсжүүлжээ. Тэд клипээ зохиолд баригдалгүй энгийнээр студид дуулж байгаа болон хөгжилтэй агшнуудаараа дүрсжүүлэн хийжээ.

 “Нэгэн зүгт “хамтлагийн тоглолтын сюрпризээс задлахад эхний 100 бүсгүйд сарнай цэцэг, 1000 үзэгчдэд өөрсдийн цомгоо бэлэглэх бол ирсэн бүх үзэгчдэдээ германы алдарт брэндийн шоколад өгөхөөс гадна тоглолтынхоо тасалбарт тэдэнтэй хамтран ажилладаг олон байгууллагуудын ваучер багтжээ. Энэхүү тоглолтод “Люмино”, “Хар сарнай”, “Сүнс”, “Киви”  хамтлаг, дуучин Ану, BX урилгаар дуулах гэнэ.
Ингээд “Нэгэн зүгт” хамтлагийн “Улаан сарнай” дууг клиптэй нь хүргэж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж