
Европын Австрали доллартай харьцах ханш 1999 оны төвшинд хүрч унасан бол Европын бүтээгдэхүүний үнэ 14 сарын доод төвшинд хүрээд байгаа бөгөөд Германы аж үйлдвэрийн захиалга буурсан байна. Еврогийн америк доллартай харьцах ханш дахин унаж 2008 оны долоон сарын төвшинд хүрээд байна. Өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг евро 1.3399 ам.долларын ханштайгаар арилжаа хаагдсан бол өнөөдөр өглөөний 10.33 минутын байдлаар Токиогийн хөрөнгийн бирж дээр 1.3383 болж ханш нь суларсан байна. Гуравдугаар сарын 26-нд еврогийн ханш 1.3355 болж унаж байх үед еврозоны лидерууд уулзан Грект туслах шийд гаргасан юм. Харин еврогийн японы иентэй харьцах ханш 125.69 байгаа нь бараг өөрчлөлтгүй байна.
Т.Бадрах