Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблей дахь Вьетнам Монголын парламентийн бүлгийн дарга Люөнг Фан Кю тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр УИХ дахь Монгол Вьетнамын парламентийн бүлгийн дарга Ж.Энхбаяр болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин нар хүлээн авч уулзсан байна.
Уулзалтанд УИХ дахь Монгол Вьетнамын парламентийн бүлгийн дарга Ж.Энхбаяр, УИХ ын дарга Д.Дэмбэрэл хоёр улсын парламентын бүлгийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах талаар залуу гишүүдэд үүрэг өгсөн аж. Вьетнам улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа жишээ нь өнгөрсөн 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон байна. Тэгэхээр Азид нөлөөллөө тогтоохуйц хэмжээгээр бэхэжсэн 85 орчим сая хүн амтай Вьетнам улсаас суралцах зүйл манай улсад их байгааг Ж.Энхбаяр гишүүн хэлсэн. Монгол Улсын эдийн засаг хөгжлийнхөө шинэ шатанд гарч байгаа энэ үед Вьетнамчуудын туршлага том ахиц авчирна гэж үзэж байгаа гэнэ.
Ноён Люөнг Фан Кю Монголчуудыг найрсгаар хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд энэ сайхан тал нутагт зочилж байгаадаа сэтгэл өндөр байна гэж мэдэгдлээ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцаанд чухал нөлөө үзүүлэх учраас эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан Вьетнам улс туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа гэж тэмдэглэн хэлсэн юм. Мөн хоёр улсын дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн талаар онцолж хэлсэн бол Монгол Улстай өөр ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай саналаа Монгол Улсад суугаа Элчин сайдтайгаа санал солилцож байгаа гэдгээ ч уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Харин УИХ ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин, өдөр тутам шинэчлэн хөгжиж байгаа энэ нийгэмтэйгээ зохицсон хууль тогтоомж батлан гаргах асуудал бидний өмнө тулгарч байна. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын чиглэлээр гарч байгаа хуулиудад учир дутагдал байгаа учраас шинэчлэх шаардлагатай, энэ тал дээр Вьетнам Улсаас туршлага судлах саналтай байгаагаа дуулгалаа.
БНСВУ-ын хувьд 1986 оноос эдийн засаг улс төрийн шинэчлэл хийсэн үеэс эхлэн 1996 он хүртэл бүх салбарт үйлчилж байгаа хуулийнхаа орчинг тэр чигт сайжруулсан аж. Мөн одоо ч өөрчлөлт хийгдээд явж байгаа учраас Монголчуудтай туршлага солилцоход бэлэн байна хэмээн ноён Люөнг Фан Кю хэллээ.

Б.Алт