Туяа урлагтаа үнэнч хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Туяа урлагтаа үнэнч хэвээрээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа энэ жилийн цагаан сараар ногоон үйтэн хуар дээлээр гоёжээ. Тэрбээр цагаан сараар ууц биш өвчүү тавин идээ будаагаа засдаг ажээ. Хошин урлагийн нэрт мастеруудын нэг жүжигчин Туяаг багад нь эмээ нь урлагийн хүн болно хэмээн цагаан сараар тусгайлан өгдөг байсан гялгар гоё үсний зүүлтүүд одоо ч түүний санаанаас гардаггүй гэнэ. Тэрбээр туулай жилийн эхний уран бүтээлдээ хэдийнэ оржээ. Энэ сарын 28-нд хошин урлагийнхны цагаан сард зориулсан нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр цацагдах юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж