Эвслийн хохирол 2000 хүнээс давлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Эвслийн хохирол 2000 хүнээс давлаа

Америкийн цэргийн албан хаагчид Афганистанд. Фото ©AFP
Афганистан дахь эвслийн цэргийн нийт хохирол 2000 хүнээс давсан тухай бие даасан iCasualties.org. сайт мэдээлжээ. 2001 онд эхэлсэн ажиллагаанаас өнөөг хүртэл Афганистанд эвслийн амьд хүчний хохирол 2002 хүн болсны 1226 нь америкчууд ба 331 британичууд бусад улсын 445 цэргийнхэн алагджээ.

Хамгийн их хохирлыг 2009 онд эвслийн цэрэг амссан бөгөөд 521 хүнээ алдаж байсан юм. Энэ жилийн эхний хагаст 434 цэргийн албан хаагч үрэгдээд байна. Одоо Афганистанд АНУ ба НАТО-гийн 140 мянган цэрэг байгаа юм.

Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөгөөр  Афганаас 2011 оны долдугаар сард цэргээ бөөнөөр гаргаж эхлэх юм. Эвслийн цэргийн бүрэн эрхийг Афганы хүчинд шилжүүлэх ажиллагаа 2014 оны сүүлч хүртэл  явагдана.

Афганистан дахь эвслийн цэргийн шинэ командлагч генерал Дэвид Петрэус саяхан ярилцлага өгөхдөө цэргийг гаргах хугацаа нь ерөнхийлөгчийн төлөвлөснөөр биш нөхцөл байдлаас хамааралтай гэв. Түүний  хэлснээр Обама цэрэг гаргах ажиллагаа урт хугацааны нарийн ажил гэдэгийг л  тодорхойлсон гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж