Google Street View-ийн илрvvлсэн цогцосны нууц

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Google Street View-ийн илрvvлсэн цогцосны нууц

Саяхан Британий Ворчестер хотын хэсэг оршин суугчид “Google Street
View”-ээр нэгэн vхсэн охины цогцосыг тєрєлх суурингийнхаа нэгэн гудманд
хэвтэхийг олж хараад ихэд цочролд оржээ. Айж мэгдсэн оршин суугчид тэр
даруйдаа шуугиан дэгдээж, Ворчестрийн гудманд бяцхан охины цогцос байгаа
талаар цагдаагийнханд мэдэгдсэн ч, аз болж хуурамч тvгшvvр болж таарсан
байна. Олны зvрхэнд айдас, тvгшvvр хуруулсан хэргийн эзэн нь 10 настай
Азур гэгч охин байжээ. Тvvний ээж хэлэхдээ охиноо ємнє нь vхсэн хvн шиг
царайлж, газар унан тоглож байсан удаатай гээд, энэ удаад ч гэсэн зvгээр
л тоглосон болохыг нь тайлбарлажээ. Тvvний хэлснээр охин нь гэрийнхээ
урд тоглож байгаад, vхсэн царайлж тоглохоор шийдсэн бололтой. Харин
Азурын эцгийнхээр бол охин тоглож байгаад толгойгоо мєргєж, унаад, хэсэг
хугацаанд ухаан алдсан байх магадлал єндєр байгаа гэнэ. Ямартай ч
барагтай л бол хэрэг тєвєг гараад байдаггvй энэ тайван хотын, нам гvм
дvvрэгт хэвтэх 10 настай охины Google street view дээрхи тєрх нь vнэхээр
хvмvvсийг айлгахаар хэмжээний харагдаж байгааг нуух юун. Ингээд
vргэлжлэл дээр дарж, олныг цочроосон нэгэн аймшигтай ч юм шиг, хєгжилтэй
ч юм шиг, бас сонирхолтой ч юм шиг явдлын тайллыг хvлээн авцгаая.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж