Ливерпүүлд Австрали хаалгач нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Ливерпүүлд Австрали хаалгач нэмэгдлээ

Английн прэмьерлигийн Ливэрпүүл, Миддлэсбро багууд тохиролцоонд хүрч Австрали хаалгач Брэд Жонэс “хотон шувуу” боллоо. Тохиролцоо ёсоор 2,3 сая фунт стерлингийн үнээр хаалгач Энфильдийг зорихоор болсон байна. 28 настай Жонэс одоо Ливэрпүүлийн эмнэлэгийн үзлэгээр орсоны дараа багтайгаа бүрэн нэгдэнэ. Одоогийн байдлаар гурван жилийн гэрээг тэрээр Ливэрпүүльтэй байгуулсан байна.  Брэд Жонэс нь Австралийн шигшээгийн 2-р хаалгачаар олон жил нэрлэгдсэн ч улсынхаа төлөө ердөө хоёр тоглолтод оролцжээ. 2000 онд Английн Мидлэсбро багт ирж байснаас хойш 10 жилийн хугацаанд Брэд Жонэс Шэлбурн, Стокпорт, Ротэрхэм, Блэкпүүл болон Шэффильд Вэднэсдэй багуудад зээлээр тоглосон юм. Олон жилийн багийн №2 хаалгач байсан тэрээр одоо Рэйнагийн ард бас л №2 гэсэн статустай Ливэрпүүлд тоглохоор болж байна.
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж