
Английн хөлбөмбөгийн прэмьерлигийн Бирмингэм Сити баг Грекийн Олимпиакос багаас довтлогч Мэтт Дэрбишайрыг зээлээр авсан байна. 24 настай Англи довтлогч энэ улирлыг дуустал Бирмингэмийн төлөө тоглоно. Уг нь тэрээр Блэкбурн хотод төрж өсөөн, тус хотын Блэкбурн Роверс багт таван жил хүчин зүтгээд өнгөрсөн жил Олимпиакосын эгнээнд нэгдсэн юм. Грект 26 тоглолт хийхдээ 11 гоол оруулсан Дэрбишайрыг Бирмингэм ийнхүү эгнээндээ нэгтгэсэн нь прэмьерлигийн тулаандаа хүчээ нөөцлөх гэснийх юм. Бирмингэм сити баг одоогоор зургаан довтлогчтой байгаа ч хоёр нь гэмтэлтэй байгаа аж.
Score studio.