Кино урлагийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг
Торонтогийн кино наадам ирэх есдүгээр сарын 9-19 хооронд зохион байгуулагдах
гэж байгаа билээ. Уг кино наадмын зохион байгуулагчид Солонгосын таван киноны
уран бүтээлчдийг наадамд оролцохыг урьсан байна.
“Poetry”, “The Housemaid”, “I Saw the Devil”, “Oki’s
Movie” болон “Late Autumn” (Manchu) нэртэй эдгээр таван киног нь өвөрмөц
шийдэл, найруулагчийн болон жүжигчдийн өндөр ур чадварыг харуулсан шилдэг
бүтээлүүд болсон хэмээн үнэлээд байгаа аж.
Сонирхуулахад, “Poetry” кино энэ оны Каннын кино наадмаас
дэлгэцийн шилдэг бүтээл номинацийн шагнал хүртсэн ба найруулагч Lee Chang-dong-ы
бүтээл аж.
Н.Наран