Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Cheryl Cole Африкт очно

Английн нэрт дуучин, “X Factor”-ын шүүгч Cheryl Cole Африкт зорчсоныхоо дараа хумхаа тусан биеийн байдал нь нэлээд хүндэрсэн. Гэвч дуучин бүсгүй хумхаа өвчнөө бүрэн эдгээж, эмнэлгээс гарсан даруйдаа Африкийн орнуудад хумхаа өвчний эсрэг буяны үйл ажиллагаа явуулж эхлэхээр болсон байна.
Тэрбээр энэ долоо хоногт Африкийг зорих ба хумхаа өвчин туссан өвчтөнүүдэд шаардлагатай эм, тариагаар туслах мөн урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн хандивлах аж.
Мөн тэрбээр өөрийн буяны сандаа нэгдэж, энэхүү аймшигт өвчинтэй тэмцэхийг алдартнуудад уриалсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж