
Дорнод нутгийн залуу төрсөн нутгаараа овоглон “Дорнын уудам хязгаар” анхны бие даасан цомгоо худалдаанд гаргалаа. Сүүлийн жилүүдэд дуучин П.Хэрлэн жилдээ ганц нэг уран бүтээл дээр ажиллан нам жим байсан билээ. Гэвч тэрбээр урлагаас хол ангид байгаагүйгээ харуулан шинэхэн цомогтойгоо эргэн ирлээ. Энэхүү цомогт нь “Бүсгүй мийнь”, “Дурлалын вальс”, “Үнэнч хайр”, “Анд минь чамайг үгүйлэх юм”, “ Дорнын уудам хязгаар” гээд 12 дуу нь багтжээ. Цомог Hi-Fi-р зарагдаж байгаа юм байна.
Г.Даша