
Мэндчилгээнд, “Бээжингийн олимпийн наадмын буухиаг өсвөрийн тамирчдын наадамд үргэлжлүүлж, олимпизмын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх хүүхдийн анхны олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсган, алтан соёмбот далбаагаа мандуулсан дүүгээрээ бахархаж байна. Их спортын баяр бахдал, амжилт, ялалтын торгон ир, хөлс хөдөлмөрийн амт шимтийг үе тэнгийн тамирчиддаа харуулж, өсвөр залуу үеийнхний хийгээд Монголын ард түмний бахархлыг төрүүлсэн Б.Батцэцэгтээ “Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс болон Монголын мянга мянган тамирчдын өмнөөс халуун баяр хүргэж, ирээдүйд их спортын тэнгэрт од болон гялалзаж, олимп, дэлхийн олон амжилтын эзэн болохыг чин сэтгэлээсээ хүсье. Түүнчлэн Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцож байгаа бусад тамирчин дүү нартаа бүгдэд нь амжилт хүсээд, Б.Батцэцэгийнхээ хүртсэн медалийн буухиаг үргэлжлүүлэхийг ерөөе" гэжээ.