ОУОХ-ноос түүхэндээ анх удаа зохион байгуулж буй Хүүхдийн олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны төрөлд хүч үзсэн спортын мастер Б.Батцэцэг өчигдөр аваргын алтан медаль хүртсэн билээ. Өнөөдөр манай тамирчид тус наадмын спортын гимнастик, хөнгөн атлетик, усанд сэлэлт, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө.
Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулж буй хүүхдийн олимпийн наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөнө. ОУОХ-нд бүртгэлтэй 205 улс бүгд хүүхдийн анхдугаар олимпод оролцохоор төлөвлөсөн байсан боловч Кувейт улсын олимпийн хороог улс төрийн нөлөөнд автсан хэмээн үзэж, ОУОХ-ноос түр хугацаанд уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм. Гэхдээ тус улсын өсвөрийн тамирчид энэ удаагийн хүүхдийн олимпод оролцож байгаа ч улсынхаа далбаа бус олимпийн далбаан дор өрсөлдөж байгааг дашрамд сануулъя.

Өнөөдөр манай тамирчдын өрсөлдөх төрөл:
Наймдугаар сарын 17-нд:
Д.Соёлсайхан /Спортын гимнастик/
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик, 400 метр/
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт, өврөөр даллах 50метр/
Э.Сүрэнням /Усанд сэлэлт, далайн гахай 50 метр/
Э.Оюунболд /Чөлөөт бөх, 100 кг/
Б.Энх