Хэний хөл вэ?
Өрөөнд хэдэн сандал зэрэгцүүлэн тавьж, 5-6 бүсгүйг /охидыг/ суулгана.
Нэг бүсгүйн нөхөр /амраг, үерхдэг залуу/-ийг сонгон, сууж буй
бүсгүйчүүдийн байрлалыг тогтоо гэж хүснэ. Дараа нь тэр эрийн нүдийг
алчуураар боож, өрөөнөөс гаргана. Тэгээд бүсгүйчүүд байраа солин сууна,
мөн хоёр залууг нэмж суулгана. Бүгд нэг хөлөө нүцгэлнэ, эрчүүд урт оймс
өмсөнө. Дохио өгмөгц гадаа зогсож байгаа, нүдээ боосон эрийг оруулна.
Тэр хүмүүсийн нүцгэн өвдгийг тэмтэрч, өөрийн хүүхнээ олох ёстой.