Хятад эдийн засгаараа цойлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгаараа цойлж эхэллээ

Эдийн засгийнхаа сүүлийн 30 жилийн тасралтгүй өсөлтийн дараа Хятад улсын дэлхийн хоёрдахь том эдийн засагтай орон болж чаджээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр Япон улс өөрийн эдийн засгийн үнэлгээг 1 триллион 28 тэрбум ам.доллар хэмээн зарласны дараа албан ёсоор мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлжээ. Харин Хятадын эдийн засгийн үнэлгээ 1.33 триллион болсон байна. Японы эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2-р улиралд ердөө л 0.4 хувь л өссөн нь ийм дүн гарахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Харин Хятадын эдийн засгийн өсөлт бүтэн жилийн турш Японоос түрүүлж байгаа хэмээн мэдээлж байгаа юм. Мөн шинжээчид дэлхийн эдийн засгийн томоохон гүрнүүд болох Герман,Их Британи, Францыг болон хойш суусаар байгаа Японыг ч ардаа орхиж буй Хятадын эдийн засаг удахгүй өмнө нь байгаа цорын ганц орон АНУ-ыг ч гүйцэж түрүүлнэ гэж таамаглаж байгаа аж. Энэ явдал ойрын  20 жилийн дотор болно гэж тэд үзэж байгаа гэнэ. АНУ-ын дотоодын бүтээгдэхүүний хэмжээ 2009 онд 14 триллион болж байсан билээ. Олон улсын эдийн засгийн Петерсоны их сургуулийн багш, эдийн засагч Николас Ларди хэлэхдээ,” Энэ бол гайхалтай шинж тэмдэг. Хятад эдийн засгийн хувьд Японыг халхлах болж байна  гэсэн үг. Хятадын ойр орчимд байгаа хэн ч бай АНУ, Японоос ч илүү том худалдааны худалдааны түнш болж байгаа хэрэг”  хэмээн дүгнэжээ. Мөн тэрээр Нью Йорк Таймс сонинд ярилцлага өгөхдөө, “ Хятад одоо ямар ч зонхилогч барааны дээд үнийг тогтоогч болж байгаа. Бас Хятад нь нөөц баялгийг хуваарилахад бусад ямар ч орны засгийн газрын үл чадах тийм шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж чадахаар болж байгаа юм” гэжээ.

                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж