Таны компьютер өдөр бүр эрсдэлд учирч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Таны компьютер өдөр бүр эрсдэлд учирч байна

Таны
компьютер ямар нэгэн хэлбэрээр бусадтай мэдээлэл дамжуулах, солилцох
боломжтой болж байж л жинхэнэ утгаараа ач тусаа өгч эхэлнэ шүү дээ.
Өөрөөр хэлбэл та интернэт болон дотоод сүлжээнд холбогддог, наад зах нь
флашаар дамжуулан мэдээлэл солилцдог, программ суулгадаг.

Бусад эх үүсвэртэй холбогдох бүрт л таны компьютерт эрсдэл учирч
байдаг. Наад зах нь та цахим шуудангаа шалгах бүрт чинь элдэв төрлийн
зар сурталчилгаанууд ирсэн байдаг. Энэ бол халдлагын нэг л жишээ.
Интернэт хэрэглэгчид анхаарал болгоомж дутмагаас элдэв цахим хуудсаар
зорчиж хуурмаг мэдээллүүдэд өртөж, залилуулж, өөрийн мэдээллийн сандаа
аюул учруулж, хувийн нууц мэдээллээ алдаж эвгүй байдалд орох, зарим
тохиолдолд санхүүгийн алдагдалд орж, нэр төр, алтан цагаа алдах нь бий.
Түүнчлэн таны компьютерийн хурд саарч, гацаж, үйлдлийн систем эвдэрдэг.
Таны насанд хүрээгүй хүүхэд интернэт дэх ёс зүйгүй агуулгатай сайтуудаар
хэсэх вий гэсэн болгоомжлол танд байдаг. Та байсхийгээд компьютерээ
форматлах шаардлага гардаг ба энэ нь таныг инээдтэй харагдуулдаг
төдийгүй таны цаг хугацааг үрсэн дэмий ажил гэдэгтэй санал нийлэх байх.
Энэ бүхэн бол өнөө цагт цахим ертөнцийн гол бэрхшээл болоод буй цахим
халдлага(вирус) юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж