“Доктор Хаус”-ыг тоглоорой

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“Доктор Хаус”-ыг тоглоорой

Fox сувгийн хамгийн олон үзэгчтэй, алдартай medical drama жанрын сериал болох “Доктор Хаус” видео тоглоом болон наймдугаар сарын 15 буюу өчигдөр зах зээлд нээлтээ хийлээ. “Legacy Interactive” тус тоглоомыг хөгжүүлэн зах зээлд гаргаж байгаа ба action төрөлд хамааруулжээ. Тоглоомын бүтээгчдийн мэдэгдэж буйгаар ирэх оны хоёрдугаар сард Nintendo-д зориулан тоглоомын хувилбарыг гаргах гэнэ.
Доктор Хаусын дүрд тоглосон Их Британийн жүжигчин Хью Лорри тоглоомдоо ч бас өөрийнхөө дуу хоолойг оруулжээ. Маш сонирхолтой, толгой эргэм нууцлаг адал явдлуудаар дүүрэн хэмээгдэж буй энэхүү тоглоом нь teen буюу 13-аас дээш насныханд зориулагдсан гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж