
Манай тамирчин B хэсэгт багтаж өрсөлдсөн ба эхний тойрогтоо Шинэ Зеландын бөх Таяла Фортег 3:0, дараагийн тойрогт Гуамын Амината Соуарег цэвэр ялж, улмаар Европын өсвөрийн аварга, Оросын Светлана Липатоваг оноогоор ялжээ. Ингээд хэсгийн аваргын төлөө Нигерийн тамирчин Виктория Кристиантай барилдан 3:1 –ээр ялснаар, А хэсгээс нэгээр гарч ирсэн Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн байна.
Хүүхдийн олимпийн наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагийн дотор Монгол Улс өсвөрийн 11 тамирчнаа сойж буй юм.
Б.БАЯСАХ