Барак Обама Мексикийн буланд шумбав

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Барак Обама Мексикийн буланд шумбав


Цагаан ордны  flickr.com сайтын зураг

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 14-нд амарч байхдаа Мексикийн булангийн усанд шумбажээ. CNN мэдээлснээр Обама ийм маягаар булангийн эрэг жуучлалд хор хөнөөлгүй, нефтийн бохирдол багассан гэдгийг харуулах гэсэн аж.

Флорида мужийн Панама-Сити хотын Аллигатор-Пойнт нэртэй наранд шарлагын газар Обама далайд шумбахаар шийдсэн байна. Энэ  амралтын газрын наранд шарлагын газар нь Америкийн эхний 10-т бичигддэг нэр цуутай. Ерөнхийлөгчийн хамт түүний бага охин Саша байлцлаа.
Барак Обама Мексикийн буланд шумбав
Обамагийн гэр бүлийнхэн амралтаараа Флоридагийн эрэгт амрах төлөвлөгөөгүй байв. Ерөнхийлөгч Мэн ба Род-Айленд мужуудад амрах гэж байжээ. Нефть асгарснаас болжМексикийн булангийн амралтын газруудаас татгалзах хэрэггүй гэж жуулчдад нэг биш удаа уриалж байсан юм. Эндхийн жуучлалын мужуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж