Холливуудын алдарт найруулагч James Cameron 56 насны төрсөн
өдрөө ОХУ-ын Байгаль нуурт очиж тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж. Дэлхийн хамгийн
цэнгэг устай гэгддэг уг нуурын 1,600 метрийн гүнд шумбан төрсөн өдрийн
үдэшлэгээ хийх гэнэ.
Тэрбээр “Avatar”–ын дараагийн
ангийг усан дор хийнэ хэмээн мэдэгдээд байгаа ба уг киноны зураг авалтад
ашиглах 3D камераа
усан дор хэрхэн ажиллахыг төрсөн өдрөөрөө туршиж үзэх юм байна.
Н.Наран