Хорге Лорэнцо ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хорге Лорэнцо ээлжит ялалтаа байгууллаа

Чехийн Брнод ням гарагийн өглөө бороо орж байсан ч үдээс хойш нар гарч уралдахад тохиромжтой байсан юм. Энэ нөхцөлд тойрог замын шилдэг уралдаан Мото ЖП ангилалын ДАШТ-ний 10 дахь гранпри явагдсан байна. Ямаха багийн энэ жилийн гол найдвар болж Валентино Россиг Дукатируу явуулах гол үндэс болсон Испани залуу Хорге Лорэнцо хэдийгээр 3-р эгнээнээс уралдааныг эхлүүлсэн ч эхний тойрогт л тэргүүллийг өөрийн болгож улмаар түүнээс хойш алдаа гаргалгүй явсаар түрүүлж барианд орсон юм.

Андрэ Довизиосо уг нь уралдааны үеэр их л азтай байсан ч бэртлийн улмаас замаа дуусгалгүй гарчээ. Лоренцо 5,403 км-ийн урттай тойрог зам дээр 22 удаа тойрог хийж нийтдээ 43 мин 22,638 секундээр барианд орсоноор энэ улиралд 7 дох ялалтаа байгууллаа. Түүнээс 2 секундын дараачаар Репсол Хонда багийн Дэни Пэдроса орсон бол 3-т Австралийн Кэйси Стоүнэр хурдалжээ.

Стоүнэр анхны жилдээ уралдаж байгаа Бэн Спайсаас шагналын тавцанг нь булаасан нь энэ байлаа. Харин дэлхийн аварга Валэнтино Росси бэртлийн улмаас ээлжит нэгэн амжилтыг уралдаанаа хийж 5-р байрт шалгарчээ. Ингэснээр нийлбэр дүнгээр Лоренцо 77 онооны давуутай болсон бол түүний ард Дэни Педроса хэвээр үлдэж байна. “Би эхлэлээ сайн хийсэн. 2,3 дахь эргэлтээс л би эхний байрыг эзэлж, үүнийхээ дараачаар бүх хурдаараа явсан. Би уралдаан байнга салхитай байсан урчаас хэцүү гэдгийг мэдэж байсан. Гэвч би Пэдросагаас 0,3 аар илүү байна гэдгээ мэдсэн. Тэгээд би 7 дох түрүүгээ авлаа. Яг энэ мөчид би миний механикчиддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэд бүхэл оройны турш сайн ажилласан. Мэдээж хөгжөөн дэмжигчиддээ бас” гэж уралдааны дараачаар Лорэнцо хэвлэлийн  хурал дээр хэлжээ. Ийнхүү Ямаха багийн залуу нисгэгч Мото ЖП ангилалын аварга болоход хэдхэн алхам үлдээд байна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж