Abbey Lincoln 80 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Abbey Lincoln 80 насандаа таалал төгсчээ











Нэрт жазз дуучин Abbey Lincoln өнгөрсөн бямба гаригт
Нью-Йорк хот дахь гэртээ таалал төгсчээ. Тэрбээр сүүлийн хэдэн жил өвчний
улмаас биеийн байдал нь нэлээд хүнд байсан аж. 1950-иад оноос эхлэн тэрбээр
хөгжмийн ертөнцөд гялалзаж эхэлсэн ба 2007 он хүртэл тасралтгүй уран бүтээлээ
туурвисаар байжээ.

Хөгжмөөс гадна тэрбээр кино урлагт хүчээ сорьж, нэлээд
хэдэн кинонд амжиллтай тоглосон ба "Nothing But a Man" киноны дүр нь хамгийн
алдартай юм.

Түүний дотны найз кино бүтээгч Carol Friedman “Бид бас
нэгэн гайхалтай сод авьяастнаа үдэн явууллаа. Түүний хөдөлмөрч, урлагт чин
сэтгэлээсээ хайртай зан чанар нь бидэнд үүрд өгүүлэгдэх болно” хэмээн хэлсэн
байна.

Нэрт дуучны гаргасан цомгийн жагсаалтыг сонирхуулбал:

  • 1956: Abbey Lincoln"s Affair – A Story of a Girl in Love
  • 1957: That"s Him
  • 1958: It"s Magic
  • 1959: Abbey Is Blue
  • 1961: Straight Ahead
  • 1973: People in Me
  • 1980: Painted Lady
  • 1980: Golden Lady
  • 1983: Talking to the Sun
  • 1987: Abbey Sings Billie, Vol. 1 & 2
  • 1990: The World Is Falling Down
  • 1991: You Gotta Pay the Band
  • 1992: Devil"s Got Your Tongue
  • 1992: When There is Love
  • 1993: The Music is the Magic
  • 1994: A Turtle"s Dream
  • 1996: Who Used to Dance
  • 1998: Wholly Earth
  • 2000: Over the Years
  • 2003: It"s Me
  • 2007: Abbey Sings Abbey

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж