“Мобиком”-ын гурван салбар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

“Мобиком”-ын гурван салбар ажиллаж байна

Сар шинийн баярын энэ өдрүүдэд үүрэн телефоны оператор компанийн салбарууд тусгай цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Өнөөдөр болон баярын өдрүүдэд үүрэн телефоны “Мобиком” корпорацийн “Tedy 1,2,3” салбарууд 11.00-17.00 цагийн хооронд ажиллах бол “Skytel” компанийн “Тэнгис” кино театрт байрлах “D20” салбар 10.30-19.30 хүртэл ажиллах ажээ. Харин  “Unitel”-ын  төв болон бусад салбарууд өнөөдөр амраад маргаашнаас  “Sky” төв, “Өнөр”, “Залуучууд” зочид буудлын хажууд байрлах салбарууд нь 11.00-15.00 цагийн хооронд ажиллах юм байна. Харин “G-Mobile”-ынхан шинийн гуравныг дуустал амраад, энэ сарын 6-наас ердийн хуваарийн дагуу ажиллах ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж