”Загасчны тосгон”-д замбуулингийн наадам эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

”Загасчны тосгон”-д замбуулингийн наадам эхлэв

“ТЦ”-ийн тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Б.Өлзийтогтох нар Сингапураас мэдээлж байна.
Хоёр зуун жилийн тэртээ загасчны бяцхан бөглүү тосгон байсан Сингапур өдгөө бүх дэлхийн анхаарлыг татсан Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын нээлтийг бардам зохион байгуулж, дэлхийн 204 орон оролцсон багачуудын баяр цэнгэлийн наадмыг эхлүүллээ. Жил бүрийн наймдугаар сарын 9-нд Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг цагаан, улаан өнгөний хоршил сингапурчууд энэ онд 45 жилийн ойдоо том бэлэг барьж, YOUTH OLYMPIC GAMES-ийг анх удаа эх орондоо урилаа.

Дэлхийн хаан хүүхдүүд нэгэн дээвэр дор
Хүүхдийн цовоо дуу, цоглог уухайгаар хөглөгдсөн олимпийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ дэлхийн багачуудын хүсэл тэмүүлэл эв нэгдэл, олон зууны олимпийн түүхийн бахдам үйл явдлыг хөшгөө нээгээд удаагүй байгаа анхдугаар наадам харуулж байна. Тэдний дуу хоолой ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисийн хөвгүүд, охидын хүсэл тэмүүлэл билээ. Таван тивийн төлөөлөл хүүхдүүдийн цээлхэн дуу, Сингапурын зон олны аж амьдралыг харуулсан үзүүлбэр, гал маналзуулан архирч буй арслан хот, галт үзүүлбэр, урлагийн тоглолт гайхам сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Манай ирээдүйн тамирчид нээлтийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцаж байна.

Н.Оюунболд (Чөлөөт бөх, 100 кг):
Төрийн далбаагаа намируулан алхаж явахад өөрийн эрхгүй самсаа шархирч, Монгол орноороо бахархах сэтгэл төрсөн. Сингапурын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорино. Олимпийн тосгон, олимпийн нээлт надад маш их таалагдлаа.

Г.Өлзийбадрах (Усанд сэлэлт):
Олимпийн бамбар бадамлахад сэтгэл маш их хөдөлсөн. Энэ үйл ажиллагааг газар дээрээс нь анх удаа үзлээ.

Г.Шижирбаатар (Хөнгөн атлетик):
Монгол маань ийм том наадмыг эх орондоо зохион байгуулбал хичнээн сайхан бэ. Том том цэнгэлдэх хүрээлэн нэг биш, нэлээн хэд баригдаасай. Хүүхдэд зориулсан ордонтой болбол бидний хүсэл мөрөөдөл биелнэ.

Э.Сүрэнням (Усанд сэлэлт):
Монгол орны төрийн далбааг мандуулах үйл ажиллагаа бүхнээс илүү таалагдсан. Би цаашид сайн тамирчин болохыг хичээх болно.
 
Залуу олимпийн өсвөр тугч
Өсвөр үеийнхний анхны олимпод тө- рийн далбаагаа залсан хүүг Н.Оюунболд гэдэг. Тэрбээр 2006 оноос спортын халуун ам бүлд багтсан. Б.Адъяахүү багш нь түүнийг үндэсний бо лон чөлөөт бө- хийн төрөлд данслан бүртгэжээ. Спор тоор хичээллэх хугацаандаа Оюунболд чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга болж, Азийн АШТ-ээс хүрэл зүүж амжилтын эхлэлээ тавьсан нэгэн. Түүнчлэн өнгөрсөн жилийн улсын наадмын өсвөр бөхчүүдийн барилдаанд их шөвөгт үлдэж, энэ жилийн цагаан сараар түрүүлсэн ажээ. Одоо 17 настай будаг нь ханхалсан энэ бөх “Аварга-лицей” сургуулийн 11 дүгээр ангийг төгсчээ.

Роггегийн санаа, Сингапурын даваа
Одоогоос есөн жилийн өмнө ОУОХ-ны ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Жак Рогге 14-18 настай хүүхдүүдэд өөрсдийн гэсэн Олимпийн тоглолт үнэхээр үгүйлэгдэж байгааг удаа дараа мэдэгдээд, үүнийг амьдралд хэрэгжүүлэхээ амласан гэдэг. Төдөлгүй энэхүү санаа хүчээ авсаар 2007 оны долдугаар сарын 6- нд Гватемалд өндөрлөсөн ОУОХ-ны 119-р чуулганаас Өсвөр үеийнхний олимпийн наадмыг зохион явуулах төсөл саналыг албан ёсоор дэмжсэн байна. Ийнхүү 2008 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19.00 цагт ОУОХны ерөнхийлөгч нууц дугтуйг задлахад Азийн бяцхан Сингапур “алтан” Москва хотыг өвдөг шороодуулан анхны наадмыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай эрхийг авсан түүхтэй. Хоёр жил хагасын дотор Сингапурын төр засгийн газар 387 сая долларын зардал гарган, энэ их үйлсийг бүтээсэн юм.

Кувейтгүй нээлт
“Сингапур-2010” багачуудын олимпод ОУОХ-ны гишүүн 204 орны 3600 гаруй тамирчин спортын 26 төрлөөр 12 хоногийн турш өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн бөгөөд харин Кувейтийн баг тамирчид оролцож чадсангүй. Учир нь Кувейтийн ҮОХ-ны дотоод үйл ажиллагаа руу улс төрийнхөн хөндлөнгөөс оролцож, тус улсын Парламент шууд томилгоо хийхээр бүдүүлэг авирласан тул ОУОХ-ноос Олимпийн хартийг зөрчсөн энэхүү үйлдлийг таслан зогсоож, эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Нээлтийн ёслолыг 27000 үзэгч сонирхож, бүх дэлхийн хоёр тэрбум хүн цэнхэр дэлгэцээр тольдон, 7000 гаруй хүүхэд урлагийн үзүүлбэрт хамрагдсан байна. Спортын наад мын өнгө төрхийг илт гэ дэг энэ хүү ёслолын ерөнхий про дю серээр В.Teo ажиллаж, уран бүтээлийн туслахаар И.Хөн томилогдон, хөгжмийг И.Исмаил, гэрэл чимэглэлийг K.Фермюллен (Бельги), галт үзүүлбэрийг M.Лейкин (Англи), усан үзүүлбэрийг Ж.Колер (Франц) нар хариуцсан байна.

Сүлд дуу
Наадам болгон өөрийн гэсэн сүлд дуутай байдаг. Одоогоор “Сөүл-1988” олимпийн наадмын дууг хамгийн олон хүний сэтгэл зүрхэнд хоногшсон мартагдашгүй аялгуу гэж үздэг. “Сингапур-2010” наадмын сүлд дууг таван тивийн төлөөлөгч С.Эпплтон (Европ), Л.Мэбой (Америк), Ж.Уильямс (Африк), T.Наусер (Ази), С.Кингстон (Далайн орнууд) нар цоглогоор дуулсныг бид сонссон. Одоо энэ уран бүтээл хэр удаан настай болохыг спорт сонирхогчид л тогтоох үлдлээ.

“Өлгийтэй” бамбар
Аливаа наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол бамбар асаах ёс лол. Дэлхийн хошой аварга, залуу дарвуулт завьчин Даррен Чой 2010 оны зургадугаар сарын 23-нд Грекийн Олимпиа уулнаас залж, 3500 багачууд, томчуудын гар дээр өртөөлсөн буухиад цэг тавьж, “Marina Bay” цэнгэлдэх хүрээ лэнг олимпизмийн гэрэлт бамбараар гийгүүлэв. Түүнд усанд сэлэлтийн A.Лим, тал байн хоккейн A.Разак, хөлбөмбөгч Ж.Лайт фут, буудагч Ж.Сер нар олимпийн бамбарыг хүргэж өгөх хүнд тэй үүргийг гүйцэтгэсэн билээ. 12 хоног дүрэлзэн бадамлах Өсвөр үеийнхний олимпийн наадмын бамбар нь бороо хур, салхи шуурганаас найдвар тай хамгаалагдаж, олимпийн түү- хэнд анх удаа битүү саванд асах ажээ.

“Нууц ноёнтон”
Олимпийн түүхэнд хоёрхон мөнгөн медальтай (“Ром-1960”, хүндийг өргөлт 67,5 кг-Тан Хоу Лян, “Бээжин-2008”, ширээний теннисэмэгтэйч үүдийн баг) Сингапурын ҮОХ өнөөдөр өсвөр үеийнхний анхны олимпийг эх орондоо зохион байгуулж буй нь ноён Нг Сер Мян-ы сэтгэл, зүтгэлтэй шууд холбоотой. 1980 оны олимпод В.Смирнов, 1984 оныход П.Юберотт, 1988 оныхыг Ким Ун-Ён гээд нэг томоохон зүтгэлтэн нэр нүүрээ ашиглан, асуудлыг шийдэхэд дорвитой нөлөө үзүүлж, саналын хүрдийг санасан чиг рүүгээ залсан гэдэг бөгөөд энэ багт ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Нг Сер Мян гарцаагүй орж, өсвөр үеийнхний анхдугаар олимпийг Сингапурт дархалсан гэдэгтэй хэн ч маргахгүй байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж