“Ардчилал 20” нийслэлийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“Ардчилал 20” нийслэлийг зорилоо

Ардчилсан намынхан энэ сарын 14-15-нд баруун болон хойд аймгийн Ардчилсан намын төлөөлөгчдийг хамарсан “Ардчилал 20” нэртэй чуулга уулзалтыг зохион явууллаа. Архангай аймгийн Их тамир сумын Тамирын голын хөндийд Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудын Ардчилсан намын удирдлагууд туршлага солилцон зөвлөлдсөн юм. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад төлөөлөгчид оролцон аймгийн намын удирдлагуудын санал хүсэлтийг сонсч, ирэх 2012 оны сонгуульд хэрхэн оролцох тухай зөвлөлдсөн байна. “Ардчилал 20” чуулга уулзалтын төлөөлөгчид өчигдөр орой нийслэлийн зүг хөдөлсөн бөгөөд өнөөдөртөө багтаж нийслэлд ирэх юм байна.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж