Хурал ном хурах хуваарь

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Хурал ном хурах хуваарь

Илжгэн хэмээх Төмөр туулай жилийн битүүний өдрөөс гандан, хийдүүд хурал хурж эхлээд байгаа билээ. Монголчууд шинийн 15-ны дотор багтан гарч буй жилийнхээ заслыг хийлгэн, ном хуруулдаг уламжлалтай. Сар шинийн баяраар гандан хийдүүдэд ном хурах өдөр8 цагийн хуваарийг сонирхоно уу. 

Гандан дуганд:

Шинийн 1-4-нд  буюу энэ сароын 3-7-ны өдрүүдэд 14.00 – 16.00 цаг хүртэл оройн ерөөл хурна.

Шинийн 5-15-нд буюу энэ сарын 8-18-ны өдрүүдэд 16.00 – 18.00 цаг хүртэл оройн ерөөл хурна.

Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3-18-ны өдрүүдэд 12.00 – 14.00 цаг хүртэл айлтгал заслын номнууд хурна.

Зуугийн буюу Жасын дуганд:
Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3 –18-ны өдрүүдэд 08.00; 10.00; 12.00; 14.00 цагуудад сэржим болон тавгын идээтэй тахилгатай хурна.

Алтан ганжуурын дуган болон Номын санд:
Шинийн 1-4нд буюу энэ сарын 3-7-ны өдрүүдэд  9.00 – 12.00 цаг хүртэл. 14.00 – 16.00 цаг хүртэл, шинийн 5-15нд буюу энэ сарын 8-18-ны өдрүүдэд  9.00 – 12.00 цаг хүртэл. 16.00 – 18.00 цаг хүртэл айлтгалын Алтан ганжуур хурна.

Цогчэн буюу Очирдарийн дуганд:
Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3-18-ны өдрүүдэд 9.00 -12.00 цаг хүртэл өдөр тутмын цогчин хурал тус тус хурах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж