Диего Марадона Астон Виллаг дасгалжуулах уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Диего Марадона Астон Виллаг дасгалжуулах уу?

Арентины хөлбөмбөгийн домог Диего Марадона Английн хөлбөмбөгийн Прьемэр лигийн Астон Вилла багийн дасгалжуулагчийн ажилыг сонирхож байгаагаа дуулгалаа. Хүчирхэг Прьемэр лигийн шилдэг багуудын тоонд тооцогддог Астон Вилла багийн ерөнхий дасгалжуулагч Мартин О’Нэйлл лигийн шинэ улирал эхэлхээс хэдхэн хоногийн өмнө үүргэт ажилаасаа чөлөөлөгдөж байгаагаа дуулган фэнүүдээ цочролд оруулсан тул лигийн нээлтийн тоглолтонд Виллачууд туслах дасгалжуулагч Кевин МакДональдын удирдлага дор Вест Хэм Юнайтед багийг хүлээн авч тоглон 3:0 харьцаатай хожин туугүй баг болохоо дахин нотолсон билээ.Вест Мидландын багийнхан Аякс Амстердаммыг удирдаж байгаа Мартин Иол болон АНУ-ын шигшээн дасгалжуулагч Боб Бредли нарыг Вилла Паркдаа урьж авчирах төлөвлөгөөтөй байгаа юм.Харин одоогоор ажилгүй байгаа Диего Марадона энэ ажилыг ихэд сонирхож байгаа талаар Английн “Сандэй Мэркури” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.Удахгүй Астон Вилла клуб шинэ дасгалжуулагчаа сонгоно, Харин тэр эрхэм Диего байх болов уу харж л байхаас.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж