“Гурван Арслан”-г Англи хүн дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“Гурван Арслан”-г Англи хүн дасгалжуулна

Английн шигшээ багийг дасгалжуулж байгаа Фабио Капеллог залгамжлагч нь Англи хүн байна гэж тус улсын хөлбөмбөгийн холбоо өчигдөр мэдэгдлээ. Итали дасгалжуулагчийн гэрээ 2012 онд дуусгавар болох үед Англи үндэстнээс шигшээгийн дасгалжуулагчийг сонгоно гэж Английн хөлбөмбөгийн холбооны харилцаа холбооны захирал Адриан Бэвингтон ярьжээ. “Гурван Арслан”-г дасгалжуулсан сүүлийн гурван мэнэжэрийн ганц нь буюу Стив Макларен л Англи үндэстэн. Харин Свен Горан Эрикссон – Швед, Фабио Капелло – Итали хүн юм. Тиймээс угийн үндэсний үзэлтэй, дэлхийн шилдэг нь гэж өөрсдийгөө боддог Англичуудын хувьд гадны хүнээр удирдуулаад байх нь санаа зовмоор зүйл аж. Дээрээс нь шигшээ баг нь амжилт гаргахгүй байгаад олонхи Англичууд мэнэжэртээ бурууг тохож шүүмжилж байгаа. Дэлхийн цомын тэмцээнд Английн багийг хожигдсоны дараа Фабио Капеллог шүүмжлэгсэд маш олон болсон юм. Гэхдээ Английн хөлбөмбөгийн холбоо ямар ч байсан гэрээний хугацаа дуустал буюу 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад шинэ мэнэжэрийн эрэлд гарна гэдгээ мэдэгдсэн байна. Английн шигшээ баг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Францтай нөхөрсөг тоглолт хийхээр болсныг энэ үеэр хөлбөмбөгийн холбооны харилцаа холбооны захирал Адриан Бэвингтон зарласан байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж