Улиастайн чиглэлийн зорчигчдыг хүндрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Улиастайн чиглэлийн зорчигчдыг хүндрүүлж байна

Сар шинийн хоёрны өдөр Зуун айлаас-офицерыг чиглэх том оврын автобус явахгүй хүлээлгэж байгаагаас золгуучид буудал дээрээ осгож мэдэх нь.  Дээрх чиглэлд үйлчлүүлдэг зорчигчдын хувьд “Сар шинийн өдрүүдэд байдал арай дээрдэх болов уу” гэж горьдсон ч талаар болсон тул, “Хулгайн микро явдаг ч болоосой, хурдхан гэрийн бараа харах юмсан” гэж дуулах нь холгүй болж байна.

Өмнө нь дээрх чиглэлд бага оврын микро автобус явж байсан ч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нэрийн дор тэдгээрийг явахыг хориглож,  орон зайг нь “Улиастай-Дэнжийн 1000” чиглэлийн том оврын автобус эзэлсэн ч, байдал өмнөхөөсөө дордож, зорчигчид хөхөө өвлийн хүйтнээр цементэн зам тогшуулан зогсоход хүрээд буй тул хотын дарга Г.Мөнхбаярыг энэ чиглэлд нийтийн тээврээр зорчоод үзэхэд гэмгүй шүү гэж иргэд хүсэж байна. Уг нь өнгөрсөн хоёр сар шахамын хугацаанд иргэд, зорчигчид нийслэлийн Тээврийн газар руу утас цохин дээрх чиглэлд явж байгаа автобусны тоог нэмэгдүүлэх, эсвэл бага оврын микро автобусаа хуучнаар нь явуулж өгөөч гэж хүссэнч ямар ч хариу өгөлгүй, идэр есийг давж буй нь энэ ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж