Сар шинийн мэнд дэвшүүлье

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Сар шинийн мэнд дэвшүүлье

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монгол зон олон, элэг нэгт ахан дүүс та бүхэндээ мэдээллийн NEWS агентлагийн хамт олны зүгээс Илжгэн хэмээх Төмөр туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж байна.

Өнгөрч буй бар жил бид уншигч та бүхэндээ ойртсон цахим мэдээллийн шинэлэг үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, өнөөдрийн та бүхний унших дуртай www.news.mn сайтын шинэ өнгө төрхийг тодорхойлж, 17 салбар сайттай болсон нь манай хамт олон болоод www.news.mn сайтын уншигч, хэрэглэгч, харилцагч та бидний онцлох ажлын нэг хэсэг байлаа.

Та бүхэндээ ирж буй туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

NEWS агентлагийн хамт олон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж