Яагаад Ван Дамм “The Expendables”-д тоглоогүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Яагаад Ван Дамм “The Expendables”-д тоглоогүй вэ?

Силвестер Сталлонегийн найруулсан “The Expendables” кино буун дуу нижигнүүлсээр кинотеатруудад гарч эхэллээ. Байлдаан, тулалдаантай киноны одуудыг цөмийг нь нэгтгэн нэг дэлгэцэнд гаргаж байгаагаараа энэ кино онцлог бөгөөд Брюс Уиллис, Арнольд Шварценеггер, Дольф Ландгрен, Жет Ли, Мики Рурк, Жасон Статхам, Ренди Кутур, Терри Крюс, Стив Остин зэрэг одууд тоглодог. Гэхдээ тулаантай киноны нэг од энд дутуу байгаа нь Жан Клод Ван Дамм юм гэж “Yahoo” агентлаг дамжуулж байна. “Универсал Цэрэг”, “Хэцүү бай” зэрэг киноны од бүдгэрч байна уу?

Гэвч Ван Дамм Сталлонегоос “Expendables”-ын багт орох урилга авсан гэнэ. “TotalFilm” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Ван Дамм “Сталлоне надад “Expendables” кинондоо тоглох санал тавьсан. Тэр – Чи их мөнгө хийх болно шүү” гэж ярьсан. Би тийм зүйл сонсохыг хүсээгүй. Би ямар дүрд тоглох юм бэ гэж түүнээс асуухад тэр тодорхой хэлж чадахгүй байсан” гэж ярьсан бөгөөд өвөрмөц, онцгой дүрд тоглох шаардлагыг нь хангахгүй байсан тул Ван Дамм Сталлонегийн саналыг буцаасан гэнэ.

Энэ талаар Сталлоне “Би Ван Даммтай, Стивен Сигал, Чак Норрис нартай ярилцсан. Гэхдээ кинонд тоглох жүжигчдэд зарим нэг шалгуур тавьсан” гэж ярьсан байна. Энэ амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн “The Expendables” кинонд Өмнөд Африкийн нэгэн арлын улсын засгийн газрыг түлхэн унагахад оролцож байгаа хөлсний дайчдын тухай өгүүлэх болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж