Цойг Оросууд дурсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.15-нд нийтлэгдсэн

Цойг Оросууд дурсаж байна

Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөх өөрчлөлт шинэчлэлт, перестройкын үеийн рок од Виктор Цой харамсалтайгаар нас нөгчсөнөөс 20 жилийн дараа түүний фенүүд өнөөдөр Ням гаригт Москва, Санкт Петербург хотуудад концерт, кино фестиваль зохион байгуулан түүний дурсгалыг хүндэтгэж байна. Цой солонгос гаралтай бөгөөд домогт “Кино” рок хамтлагийн дуучин, гитарчин бөгөөд 1990 оны наймдугаар сарын 15-нд 27 настайдаа тэр үед Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Латвид явж байхдаа автомашины ослоор нас барсан юм.

Цойгийн “Кино” хамтлаг болон Борис Гребеншиковын “Аквариум” хамтлагууд Зөвлөлтийн анхны рок хамтлагуудын нэг байсан юм. Хэдийгээр тэд барууны рок, шинэ давалгааны хамтлагуудын хэв шинжийг хадгалж байсан ч Цой болон түүний хамтлагийн дуунууд ер бусын өвөрмөц философилог үгтэй орос өнгө аястай байсан юм. “Кино” хамтлаг тодорхой хэмжээгээр улс төрийн өнгө аястай байсан бөгөөд түүний дуунууд Зөвлөлтийн эрин дэх залуу үеийнхний төөрөлдсөн байдлыг харуулдаг. “Бүх зүйл буруугаар эргэх болно гэдгийг би мэдэж байсан ч ийм хурдан гэдгийг нь мэдсэнгүй” гэж тэр Фильмы дуундаа дуулдаг юм.

Эхний үед эрх баригчдын зүгээс тэдэнд дайсагнах хандлага гарч байсан ч Михайл Горбачевын эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар Цой Орос даяар алдаршсан бөгөөд 1990 оны зургаан сард Москва хотын Лужники стадионд тоглолт хийжээ. Энэ нь түүний тайзан дээр гарсан сүүлийн тоглолт байсан юм. Өнөөдөр Москвагийн оршин суугчид, түүний фенүүд Хуучин Арбат гудамжинд цуглаж түүний дуунуудыг дуулцгааж байна гэж “РИА Новости” агентлаг дамжууллаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж