
Цойгийн “Кино” хамтлаг болон Борис Гребеншиковын “Аквариум” хамтлагууд Зөвлөлтийн анхны рок хамтлагуудын нэг байсан юм. Хэдийгээр тэд барууны рок, шинэ давалгааны хамтлагуудын хэв шинжийг хадгалж байсан ч Цой болон түүний хамтлагийн дуунууд ер бусын өвөрмөц философилог үгтэй орос өнгө аястай байсан юм. “Кино” хамтлаг тодорхой хэмжээгээр улс төрийн өнгө аястай байсан бөгөөд түүний дуунууд Зөвлөлтийн эрин дэх залуу үеийнхний төөрөлдсөн байдлыг харуулдаг. “Бүх зүйл буруугаар эргэх болно гэдгийг би мэдэж байсан ч ийм хурдан гэдгийг нь мэдсэнгүй” гэж тэр Фильмы дуундаа дуулдаг юм.
Эхний үед эрх баригчдын зүгээс тэдэнд дайсагнах хандлага гарч байсан ч Михайл Горбачевын эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар Цой Орос даяар алдаршсан бөгөөд 1990 оны зургаан сард Москва хотын Лужники стадионд тоглолт хийжээ. Энэ нь түүний тайзан дээр гарсан сүүлийн тоглолт байсан юм. Өнөөдөр Москвагийн оршин суугчид, түүний фенүүд Хуучин Арбат гудамжинд цуглаж түүний дуунуудыг дуулцгааж байна гэж “РИА Новости” агентлаг дамжууллаа.
Т.Бадрах